“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Аравт-2022” олон лсын морин цэргийн уралдаанд оролцохоор Бүгд найрамдах Зимбабве Улсын цэргийн алба хаагчид өнөөдөр Монгол Улсад ирлээ.
Тус улсын баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд угтан авч, уралдааны бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хүргэсэн байна. Тэрбээр “Манай сайхан оронд тавтай морил. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж “Аравт” уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд 2019 онд анхлан зохион байгуулахад ажиглагчаар оролцож байсан Бүгд найрамдах Зимбабве улс энэ удаа оролцогчийн статустайгаар баг тамирчидтайгаа манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” гэв.
“Аравт” уралдаан энэ сарын 13-18-ны өдрүүдэд албан ёсоор явагдана. Үүний өмнө бэлтгэл ажлыг бүрэн хангаж, явагдах газар орон, маршруттай танилцах, мориндоо дасах сургалтуудыг тасралтгүй явуулах талаар мэдээлэл өглөө.
Ташрамд дурдахад, Монгол Улс 1984 оны наймдугаар сарын 30-ны өдөр Бүгд найрамдах Зимбабве улстай дипломат найрамдалт харилцаа тогтоож байсан түүхтэй билээ.
| “Аравт-2022”-д оролцохоор Зимбабве Улсын цэргийн алба хаагчид Монголд Улсад ирлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |