• Өнөөдөр 2025-05-23

ЗӨВЛӨМЖ: Хүр эрвээхэй, хар хорхойн тархалт ихтэй үед газар унтахдаа чихэндээ хөвөн хийх хэрэгтэй

2022-08-08,   673

     Хар хорхой, хүр эрвээхэйн нүүдэлтэй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс дараах зөвлөмжийг өгч байна. Хүр эрвээхэй нь харшил үүсгэдэг бол хар хорхой нь хүний чих, хамар руу орох эрсдэлтэй байдаг. Тиймээс

  • Хорхой, эрвээхэй гэрт орохоос сэргийлж, гэрийн тооно, хаяаг торлох
  • Оройн цагаар аль болох гэрэл асаахгүй байх
  • Гэр болон албан тасалгаанд эрвээхэйн авгалдайн үүр байгаа эсэхийг шалгах
  • Гэр орчимдоо аргалын утаа, май тавих (шаардлагатай үед ялаа, шавжийн хор хэрэглэх)
  • Хар хорхойн тархалт ихтэй газарт унтах үедээ чихэндээ хөвөн хийх
  • Чихэнд хорхой орох үед чихний хэнгэргийг гэмтээх эрсдэлтэй тул ус эсвэл тос хийж, чимхүүрээр татаж гаргах
  • Шавж, ургамлын харшилтай хүмүүс эмээ тогтмол уухыг тус тус зөвлөсөн байна.

ЗӨВЛӨМЖ: Хүр эрвээхэй, хар хорхойн тархалт ихтэй үед газар унтахдаа чихэндээ хөвөн хийх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188