• Өнөөдөр 2025-05-23

ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2022-08-08,   571

       Аавуудын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс 17 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр хавуудын өдрийг тэмдэглэж эхэлсэн ба тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
 
    Сонора Смарт Додд охины  ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор аавын өдөр хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн улс орон бүр аавуудын өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
 
 

ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188