Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна.
Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол энэ сарын 04-ний өдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ.
Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусна. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс 700 чингэлэг ачаа үлдсэн байна. БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-оос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм.
Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан авчээ.
Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээ.
Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж байгааг онцолсон юм.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.
| Замын-Үүд-Эрээний боомтоор өдөрт 80 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |