Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.
Улс орны хүнсний тогтолцооны гол чиг хандлага, үзүүлэлтүүдийг хянах зорилгоор хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн самбар гэсэн хоёр программыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хөгжүүлсэнээ танилцуулж, хүлээлгэн өгөв. Хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем нь дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нэг цахим хэрэгсэл юм. Харин мэдээллийн самбар нь газар тариалан, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн бусад статистикийн дотоод мэдээллийг бүртгэх, удирдах, үнэлэх боломжийг олгож, төрөөс ахисан түвшний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах боломжийг олгодог.
Салбарын бодлого төлөвлөлтөд тоон мэдээ мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд хүний механик ажиллагааг хөнгөвчлөх бүрэн боломжийг энэ хоёр систем бий болгож байгаа юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төслийг эхлүүлэхээр болж гэрээнд гарын үсэг зурлаа.
| НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагааны шинэ төсөл эхлүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |