Турк Улсаас карго тээвэрлэсэн жолоочоос бараагаа авч чадахгүй байгаа иргэн болон тус улсын жолоочийг цагдаагийн байгууллага торгосон талаар мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
Тэрбээр “Долдугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Каргоноос болоод хүмүүс маргалдаж байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгалт явуулахад карго тээврийн жолооч ачаа, бараа өгөхгүй байгаа асуудал нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст харьяалалтай, тэнд шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй зүйл байгаагүй учир хэрэг бүртгэл нээхээс татгалзсан саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Цагдаагийн байгууллага маргаан болсон газар очиход иргэдээс “Турк Улсын жолооч нар буутай, галт зэвсэгтэй явдаг” гэсэн мэдээлэл өгч цагдаагийн байгууллагын алба хаагч Турк Улсын жолооч нарын биед болон автомашинд шалгалт хийхэд галт зэвсэг илрээгүй. Харин шалгалтын ажил хийж байсан цагдаагийн алба хаагчийн араас нулимсан үйлдэл гарсан учир шалгалтын ажил явуулаад наймдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн дагуу турк жолоочийг 250 мянган төгрөгөөр торгосон байгаа” гэв .
| Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Цагдаагийн алба хаагч руу нулимсан Турк Улсын каргоны жолоочийг торгосон |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |