• Өнөөдөр 2025-05-23

Автобус зогсоолын саравч мөргөсөн осол гарчээ

2022-08-04,   460

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр дэх "Эрэл" группийн автобусны зогсоолын саравчийг  Яармагаас хотын төвийн чиглэлд явсан нийтийн тээврийн автобус мөргөсөн осол өчигдөр 15.00 цагийн орчимд гарчээ.
 
     Тухайн газарт 103 яаралтай тусламжийн машин ирээд явжээ. Жолоочийн дух нь хавдсан, сандарсан байдалтай ослын газарт байжээ. "Нисэх-Ард кино театр" чиглэлийн уг автобусанд цөөн тооны зорчигч явсан бөгөөд зорчигчдын эрүүл мэнд, аминд ноцтой эрсдэл учраагүй байна. Энэ талаар "Хүн ноцтой гэмтсэн зүйл байхгүй. Автобусны зогсоолын ойролцоо байсан хоёр хүнийг эмнэлэгт үзүүлж байгаа. Тэдгээр хүний биед ил шарх сорви үүсээгүй байсан" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Автобус зогсоолын саравч мөргөсөн осол гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188