Модун таун хотхоны тоглоомын талбайн дээвэр цөмөрсний улмаас хоёр хүүхэд унаж, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлалтай “Их модун” ХХК-ийн Модун таун хотхоны тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өндрөөс унаж, хүнд бэртсэн байна. Одоогоор хүүхдүүд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.
Энэ талаар бид Модун таун хотхоны Сөх-ийн дарга М.Борчулуунтай холбогдож, тодруулахад "Тоглоомын талбайн дээвэр цөмөрсний улмаас биш, грашны орж, гардаг дээвэр дээрээс унаж, бэртсэн байна. Би бол тухайн үед байгаагүй. Манай харуул хүүхдүүд бэртсэн гэдгийг хэлсэн. Тоглоомын талбайн хажууд байдаг граш руу гарснаас болоод унаж, бэртсэн байна лээ. Манай зүгээс граш руу хүүхэд гарахыг хориглож, хотхоныхондоо удаа дараа сануулж байсан. Энд мөн эцэг, эхчүүдийн хариуцлага алдсан байдал ч орж байгаа. Цаашид эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхдээ тоглож байх үед нь анхаарч байхгүй бол юмны орой дээрээс гэмтэж, бэртэх аюултай байна" гэв.
| МОДУН ТАУН ХОТХОНЫ СӨХ-ИЙН ДАРГА М.БОРЧУЛУУН: Хүүхдүүд тоглоомын талбайн дээврээс биш, грашны дээврээс унаж, бэртсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |