Наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болох гэж байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг "Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүрээ цам даншиг наадмыг 2018 оноос сэргээж Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд уг наадмыг үзэхээр 2500 жуулчин ирж байлаа. Үүнээс 500 жуулчин нь Хятад Улсаас зорьж ирсэн.
Энэ жил коронавирусийн халдвар багассан тул НЗД-ийн зөвлөлөөс 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 36 эвент арга хэмжээний жагсаалт батлагдсаны нэг нь “Даншиг наадам-Хүрээ цам 2022” юм.
Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5 тур-оператор компанийн захиалга баталгаажсан. Өөрөөр хэлбэл уг наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр байна. Хувиараа үүргэвчтэй аялагчид, Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас хүндэт зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг наадмын хөтөлбөрөөс дурдвал:

Жуулчдад сонирхолтой байлгах үүднээс хөтөлбөрөө дэлгэрүүлдэг. Тухайлбал, залуу лам нар ном хаялцах мэтгэлцээн, балингийн урлалын зэрэг тэмцээнийг зохион байгуулна.
Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан ковидын өмнөх үеийн судалгаагаар нэг жуулчин өдөрт 150 ам.доллар зарцуулдаг бөгөөд 5-7 хонодог байна. Гэхдээ одоо инфляц өссөн тул арай өөр судалгаа гарах байх. Тийм болохоор аялал жуулчлалын салбар, эвент зарцуулсан төсвөө буцаан олдог тул тодорхой хугацаанд тогтмол хөгжүүлэхээр баримт бичигт төлөвлөж оруулсан" хэмээн мэдээллээ.
| В.БАТЧИМЭГ: Даншиг наадамд 256 бөх барилдана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |