• Өнөөдөр 2025-05-23

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт болжээ

2022-08-02,   340

             Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны долоодугаар сарын 7-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/186 дугаар тушаалын дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг цахимаар зохион байгуулжээ.

          Батлагдсан хөтөлбөрийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтын үйл ажиллагааг нээж, Гал унтраах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан “Гал түймэртэй тэмцэх бодлого үйл ажиллагаа”, мэргэжилтэн, ахмад Б.Отгонзаяа “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, анхаарах асуудал”, мэргэжилтэн, ахмад Б.Билгүүн “Автомашин, техник, зэвсэглэмжийн ашиглалт, анхаарах асуудал”, Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батхуяг “Захиргааны ерөнхий хууль, сонсох ажиллагааны процесс”,  Хүний хөгжил судлаач, докторант М.Мөнхжаргал “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Н.Булгантамир “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр анхаарах асуудал”, ДХИС-ийн ОБС-н дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин “ Гал түймэр унтраах тактик” сэдвийн хүрээнд зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188