• Өнөөдөр 2025-05-23

И.МӨНХЖАРГАЛ: Ардчилсан намын дотоод асуудалд МАН оролцохгүй байхыг анхааруулж байна

2022-08-01,   628

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга И. Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан хойшиллоо. 
 
     Харин И.Мөнхжаргал олон нийтэд хандаж дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Намайг МАН-ын нэр төрд халдсан гэдэг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний баримталсан үзэл бодлын агуулга нь МАН Ардчилсан намын дотоод асуудалд оролцохгүй байхыг л анхааруулсан. Шүүх дээр мэдээж үнэн учрыг тогтооно. Д.Амарбаясгаланд хандаж хэлэхэд 200 мянга гаруй гишүүнтэй Ардчилсан намын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг нэг хүнээр дамжуулан хязгаарлах гэж байгаа бол үгүй шүү. Чаддаг юм бол ирээд баривчлаад, аваад яваарай. Ардчилсан намыг тайван орхиорой. Ардчилсан намыхаа залуусд мөн хандаж хэлэхэд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо нэгтгэн сөрөг хүчнийхээ байр сууринд хурдтай очихгүй бол одоогийн эрх барьж байгаа нам улс орныг туйлдуулж байна. Шүүхээр асуудлаа хэлэлцэж гарч ирээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ.
 

И.МӨНХЖАРГАЛ: Ардчилсан намын дотоод асуудалд МАН оролцохгүй байхыг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188