"Эм Энд Жи" компани Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу усан парк барих зорилгоор газрын зөвшөөрөл авсан ч худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргаанаас энэхүү хэргийг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн долдугаар сарын 1-нд хандсан юм. АТГ энэхүү гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна" хэмээн бичжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долоодугаар сарын 01-ний 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг долоодугаар сарын 06-нд хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр долоодугаар сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргаанд өгчээ.
.jpg)
| Усан парк барих нэрээр газар авч, зориулалтын бусаар ашигласан хэргийг АТГ-аас шалгахаар болжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |