• Өнөөдөр 2025-05-23

Ц.СОДНОМДОРЖ: А.Даваанням начин майхан нурааж, тавгийн идээ өшиглөсөн шүү

2022-07-31,   1271

        Хоёр хоногийн өмнө Хөвсгөл аймгийн наадам болсон. Энэ үеэр Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтой бөхийг барилдуулахгүй хэмээн, нэрээ татахыг хүссэн. Энэ ч утгаар Ц.Содномдорж тус наадамд багагүй үймээн дэгдээсэн. Тэгвэл өнөөдөр Ц.Содномдорж өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө.
       Тэрбээр “Хөвсгөл аймаг бол бөхчүүдийн өлгий нутаг. Цаашдаа ч гэсэн улсын цолтой сайхан бөхчүүд төрнө байх гэж боддог. Хөвсгөл аймгийн энэ жилийн баяр наадам долдугаар сарын 30,31-ны өдрүүдэд болж байна. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн дунд “Ц.Содномдорж арслан хоёр жил ирж найраа хийж, будлиантууллаа” гэж шүүмжилж байна. Орчин үеийн залуу бөхчүүдийн жудаг гэдэг зүйл арай өөр болжээ. Монгол бөхийн жудаг гэдгийг уландаа гишгэсэн мэт үйлдлүүд гаргаж байна. Бөх хүн битгий хэл, эр хүнээс гарамгүй үйлдэл гаргадаг болжээ. Намайг залуу байхад зааж, сургадаг байсан багш, үлгэр дуурайлал өгдөг байсан олон сайхан бөх бий. Хөвсгөл аймгийн дэвжээнээс хурал зохион байгуулсан. Тус хурлын шийдвэрээр баяр наадмын өдрүүдийн өмнөх өдөр цол олгох барилдааныг зохион байгуулах болсон. Үндэсний бөхийн холбооны хуулийн дагуу шийдвэрлэсэн. Долдугаар сарын 27-ны өдөр нутгийн удирдлагуудтай уулзаж, 17:00 цагт шийдвэр эцэслэгдсэн гарсан. Аймгийн үндэсний бөхийн холбооны зохион байгуулах ажлын хэсэг бөхчүүдийг бүртгэх ажлыг хариуцан зохион байгуулсан. Уг барилдааны нээлтийн үеэр сумын цолтой залуу бөхчүүд эсэргүүцэл үзүүлсэн. Эсэргүүцэх болсон шалтгаан нь “Залуу цолтой бахчүүдийг барилдуулаагүй” гэх шалтгаанаас болсон. Энэ маргаанаас болж 11:00 цагийн барилдааныг хойшлуулсан. Жагсаалд оролцсон залуу бөхчүүд хоёр цагийн дараа Улсын цолтой бөхчүүдтэй уулзсан. Тэгээд “Манай сумын цолтой бөхчүүдийн нэгийг, аймгийг начин болгомоор байна” гэсэн.  Тэр залуучууд дунд миний  огт харж байгаагүй хүмүүс ч байсан. Энэ явлаас болоод энэ жилийн баяр наадам будлиан дагуулсан гэх нэр зүүж, муухай эхлүүллээ. Залуу бөхчүүд ийм байж болохгүй.  Сүүлдээ тэр барилдааны асар нураадаг үйлдэл бол хэрээс хэтэрлээ. Аймгийн арслангуудад ч хандаж хэлмээр байна. Бэлтгэлээ маш сайн хийх хэрэгтэй байна, их сайн бэлтгэл хийж байж, өөрсдөө улсын наадамд чадлаараа гурав дав л даа. Улсын начин А.Давааням начин байна. Улсы начин хүн байж, асар нураасан. “Тэр асрыг ард түмэн нураагаагүй, чи орж ирээд л нураасан. Чи л тэр майхан сав нурааж, тавагтай идээ өишглөсөн шүү. Улсын цолтой, аймгийн цолтой бөхчүүдээ, цолыг ингэж авдаггүй юм аа, цол авах гэж байгаа болбэлтгэл хийж авдаг юм аа. Өнөөдөр би төрсөн дүүгээ дэмжсэн. Хоёр жилийн дараа энэ хүүхдийг яаж барилдаж, яаж бэлтгэл сургуулилтаа хийх үү гэдгийг зааж өгнө” гэв. 
 
 


Ц.СОДНОМДОРЖ: А.Даваанням начин майхан нурааж, тавгийн идээ өшиглөсөн шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188