• Өнөөдөр 2025-05-23

Монголын шатрын эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн шатрын 44-р олимпиадад эхний ялалтаа өчигдөр байгууллаа

2022-07-31,   305

         Дэлхийн шатрын 44-р олимпиад долоодугаар сарын 28-ны өдөр Энэтхэгийн Ченнай хотноо албан ёсоор эхлээд буй.

     Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын Опен буюу эрэгтэй ангилалд 186 улсын 188 баг 937 шатарчин оролцож байна. Өчигдөр Монголын цагаар 17:30 минутад Дэлхийн шатрын 44-р олимпиадын эхний өргийн тоглолтууд Энэтхэгийн Ченнай хотоос 40 милийн зайд орших Махабалипурам хотноо эхэллээ.

Эхний өрөгт дэлхийн 186 орны 188 багаас 45-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээний 139-д эрэмбэлэгдэж Сао Томе ба Принсипе улсын багтай оноолт таарч 4:0 харьцаагаар буулгаж авлаа. Эхний өргийн тоглолтод их мастер Б.Гүндаваа өнжжээ. Харин Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний 108-д эрэмбэлэгдсэн Оманы багтай оноолт таарч 4:0 харьцаагаар илүүрхлээ. 

 

Монголын шатрын эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн шатрын 44-р олимпиадад эхний ялалтаа өчигдөр байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188