Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон. Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна. Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50 мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.
Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1500-2000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ. Цэвэрлэх байгууламжийг доголдуулж буй хатуу хог хаягдлын ой гутам зургийг оруулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ таны, миний, та бидний санамсаргүй, хайхрамжгүйгээр хаяж орхисон энэ бүх хаягдлыг Цэвэрлэх байгууламжид ажиллагсад улаан гараараа нэг бүрчлэн түүж цэвэрлэдэг. “Гялгар уут, бэлгэвч зэрэг, резин зэрэг сунамтгай материалуудыг цэвэрлэхэд асар бэрхшээлтэй, нүд, нүүр бохир үсрээд байдаг шүү” гэж хэлсэн ажиллагсдын үгийг мөн дуулгая.

Цэвэрлэх байгууламжийн тунгаагуурын оператороор 20 гаруй жил ажиллаж буй “Миний үндсэн үүрэг бол анхдагч тунгаагуурын механик цэвэрлэгээ хийх. Ингэж ажиллахад хүндрэл маш их. Өөх тос тунгааж шүүх байтал хатуу хог хаягдал маш их ирдэг. Ундаа, усны сав, гялгар уут, хүүхдийн живх, тоглоомын үлдэгдэл, амны хаалт, гэх мэт усанд уусдаггүй хатуу хаягдлууд их ирж байна. Жил ирэх бүрд л энэ мэт хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай. Уг нь бол хүмүүс дээрх хог хаягдлуудыг суултуур руугаа хийхгүй байхад л болох зүйл. Хатуу хог хаягдал ирснээс болж 24 цагийн ажиллагаатай тунгаагуур доголдох нь элбэг. Суултуур бол хогийн сав биш шүү” хэмээн олон нийтэд зориулан хэлж байна.
Хатуу хог хаягдлууд Цэвэрлэх байгууламжийн хоёр дамжлагат сараалжин байгууламжид торж тогтож үлдэх учиртай. Гэтэл их хэмжээний хог очдогоос болж сараалжинд тогтож үлдэх бус лаг тунгаах тунгаагуурт ордог байна. Ингэснээр тунгаагуурын ёроолд нь лагтай хамт тунаж, тунгаагуурын лаг зайлуулах шугам сүлжээ, тунгаагуураас дараагийн байгууламж руу шахах насос, хаалт арматурт тээглэн хэвийн ажиллагааг алдагдуулах болжээ. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх учиртай. Гэтэл хатуу хог хаягдлын агууламж асар өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэгээ хийдэг байх жишээтэй.
Мөн улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй ариутгах татуургын шугам сүлжээнүүд нь чанаргүй хийгдэж байгаагаас шалтгаалан төв шугамд хөрсний ус нэвчих, түүнчлэн хурын ус зайлуулах суваг, шугам сүлжээний шийдэл дутмаг байгаагаас хур борооны ус төв шугам руу орсноор цэвэрлэх байгууламжийн ачааллыг 15-20 хувиар нэмэгдүүлж байгааг ч мөн үгүйсгэхгүй байна.
Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, барилгын ажил нь үргэлжилж байна. Салбарын яам “Барилгын ажил 42 хувьтай үргэлжилж байгаа. 2025 оноос ашиглалтад орох Цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдаж байгаа” гэсэн тайлбар өгч байна.
| Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |