Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарын эцэг эх, ар гэрийн төлөөллийг урьж “Гэрээт цэрэг-Гэрэлтэй алба” сурталчилгааны арга хэмжээг 7 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус анги 2021-2022 оны сургуулийн жилд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдаар бүрдүүлсэн хөгжмийн салааны тайлан тоглолтыг эцэг, эхчүүдэд хүргэсэн бол энэ удаа цэргийн гэрээт албыг сурталчлах ажлаар үргэлжлүүлсэн юм.Сурталчлах өдөрлөгөөр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч дарга, штабын дарга, дэд хурандаа Ү.Уянгасайхан эцэг эхчүүдэд цэргийн гэрээт алба хаах эрх зүйн зохицуулалт, нийгэм хамгаалал, цалин хөлс, эдлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэж, Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжлийн талаар танилцуулга хийсэн юм. Ялангуяа “Цэргийн гэрээт алба хаах журам”-д заасанчлан тэргүүний цэргийн гэрээт алба хаагчид их дээд сургууль, дотоод сургалт дамжаанд суралцаж, мэргэжил эзэмших, энхийг сахиулах ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилд оролцох боломж байдгийг онцлоод байнгын бүрэлдэхүүн шиг ажлын найман цагаар ажилладгийг дуулгаж, эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Энэхүү сурталчилгааны ажлын үр дүнд 27 хугацаат цэргийн алба хаагчаас цэргийн гэрээт албанд элсэх хүсэлт гаргасан бөгөөд тэдний эцэг, эхчүүдтэй тусгайлан уулзалт зохион байгуулан, алба хаах гэрээний нөхцөлийг танилцуулж, мэдээлэл солилцов.
Эцэг эхчүүдийн зүгээс хугацаат цэргийн албаа үлгэр жишээчээр хааж байгаа түрүүч, байлдагч нарыг цэргийн гэрээт алба, ахлагчийн албандаа сонгон шалгаруулж элсүүлэх ажлыг эрчимжүүлэхийг захиж байсан юм.
| Цэргийн гэрээт албанд улирах хүсэлтээ 27 түрүүч, байлдагч өглөө |
|
Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
2026-03-13 18:35:38
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
2026-03-13 18:06:54
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |