• Өнөөдөр 2025-05-24

Монголын бүх ард түмний спортын XV наадмын байт харвааны шигшээ тэмцээн эхэллээ

2022-07-29,   352

        Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ны өдөр Монголын бүх ард түмний спортын XV наадмын Байт харвааны шигшээ тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд нээлтээ хийлээ.

     Нээлтийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, ЗХЖШ-ын дэргэдэх Алдар спорт хорооны дарга Г.Өсөхбаяр нар оролцлоо.

       Байт харвааны шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг тамирчид шалгаран оролцож байна.

  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, 2008 оны Бээжингийн Пара олимпын аварга Дамбадондогийн Баатаржав
  • ОУХМ, Жанцангийн Гантөгс,
  • Монгол Улсын арван удаагийн аварга Бишиндээгийн Урантунгалаг,
  • Спортын мастер Баатархуягийн Отгонболд,
  • ОУХМ Алтангэрэлийн Энхтуяа,
  • Спортын мастер Өрнөхийн Нэхийт .
 

Монголын бүх ард түмний спортын XV наадмын байт харвааны шигшээ тэмцээн эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188