Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгааллаа.
Ташрамд сонирхуулахад, тус нуур нь 5.6 км2 метр талбайтай, таван метр орчим элсэн хаялагатай, 4.8 метр гүн, химийн 20 гаруй элементийн найрлагатай эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нуур юм.
Уг нуур нь эмчилгээний хар, шар шавартай, үе мөч, харшил, даралт ихсэх гэх мэт олон өвчнийг анагаах шидтэй, байгалийн сайхан бүрдсэн газар тул зорин очих амрагчид, аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ зун л гэхэд 5 мянга гаруй хүн зорин очсон бай
| ОБЕГ: Аврах бүлэг Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |