Туул голын эрэгт сууж байсан хоёр охин руу нохой дайрсны улмаас тэд усанд унаж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дуудлага мэдээллийн дагуу аврагчид 25 км зам туулан ослын газарт очиж, 18 настай эмэгтэйг аварчээ. Харин дөрвөн настай охин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын нохой, муурыг хэрхэн устгаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Орос, Укрианы дайн болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бууны сум хомстож, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс энэ жил нохой, муурыг бага хэмжээгээр буюу дуудлагын дагуу устгаж байгаа. Уг нь өдөрт 150-200 нохой устгадаг байсан. Одоо 40-50 нохой устгаж байна. Өнгөрсөн жилүүдэд нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгадаг байсан бол одоо 29 мянган төгрөгөөр устгах эдийн засгийн тооцоолол гарсан. Тиймээс жилд нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг байсныг гурван тэрбум орчим төгрөг болгохоос өөр аргагүй байгаа. Бид энэ тухай санал, хүсэлтээ хүргүүлж, Азийн сан болон олон улсын байгууллагуудаас тусламж хүсэж байгаа” гэв.
| Б.МӨНХБАЯР: БУУНЫ СУМ ХОМСТОЖ, ҮНЭ НЬ НЭМЭГДСЭН УЧИР МУУР, НОХОЙГ УСТГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |