• Өнөөдөр 2025-05-25

Монголын бодибилдинг фитнесийн баг тамирчид ААШТ-ээс 15 медаль хүртжээ

2022-07-27,   389

         Азийн бодибилдинг фитнесийн холбооноос зохион байгуулдаг 54 дэх удаагийн Бодибилдинг фитнесийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-21-нд Мальдив улсын Маафүши аралд болжээ. Тус тэмцээнд 24 орны 370 гаруй тамирчин 50 ангилалд 150 медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан бөгөөд Монгол Улсаас 14 тамирчин, олон улсын нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож таван алт, таван мөнгө, таван хүрэл нийт 15 медаль, мөн монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна.
 
Тодруулбал,
 
Б.Еркебулан Men’s sports physique up to 180 cm ангилалд Алтан медаль,
Ц.Мөнгөншагай Junior momen's model physique 21 years ангилалд Алтан медаль,
Н.Бадамханд Senior women's model physique up to 155 cm ангилалд Алтан медаль,
Э.Анхзаяа Senior women's sport physique open ангилалд Алтан медаль,
Э.Анхзаяа Ladies women's sport physique 30-40 years ангилалд Алтан медаль,
Ц.Мөнгөншагай Senior women's model physique up to 160 cm ангилалд Мөнгөн медаль,
Ц.Эрдэнэчимэг Ladies women's model physique over 40 years old ангилалд Мөнгөн медаль,
З.Ариунаа Senior women's bodybuilding over 55 kg ангилалд Мөнгөн медаль,
З.Нямзул Senior women's model physique up to 170 cm ангилалд Мөнгөн медаль,
Д.Отгонтөгс Senior women's model physique up to 165 cm ангилалд Мөнгөн медаль,
З.Нямзул Ladies women's model physique over 40 years old ангилалд Хүрэл медаль,
Л.Долгорсүрэн Senior women's athletic physique open ангилалд Хүрэл медаль,
Л.Долгорсүрэн Ladies women's athletic physique over 40 years old ангилалд Хүрэл медаль,
Д.Отгонтөгс Ladies women's model physique 30-40 years old ангилалд Хүрэл медаль,
Д.Бадамханд Senior women's model physique up to 170 cm ангилалд Хүрэл медалийн эзэн болжээ.

Монголын бодибилдинг фитнесийн баг тамирчид ААШТ-ээс 15 медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188