Өчигдөр 14 цаг 25 минутын орчим орсон гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн нэгдүгээр зуутад төмөр зам угаагдсаныг Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р ачааны галт тэрэгний машинч мэдмэгц яаралтай тормос хийн зогсож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд, Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд тус тус зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулсан байна. Мөн өдрийн 20:30 минутад сондгой чиглэлд аялах Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн зорчигчийн 263-р галт тэрэгний зорчигчдыг Рашаант өртөө хүртэл автобусаар тээвэрлэж, тус өртөөнөөс галт тэргэнд суулгажээ. Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273-р галт тэрэгний аяллын цагийг хойшлуулж, төмөр замыг сэргээн засаж дуусмагц аялуулсан байна. УБТЗ-ын зүгээс зорчигчдын ая тухыг алдагдуулахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
Төмөр зам угаагдсаныг мэдсэн даруй яаралтай сэргээн босгох ажлыг эхлүүлж, төмөр замчид богино хугацаанд шаргуу ажиллаж мөн өдрийн 22:46 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Одоо галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
| Угаагдсан төмөр замыг сэргээн засаж,галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |