• Өнөөдөр 2025-05-25

АТГ: Мал аж ахуй, газар тариалангийн салбарт шалгарсан төслүүдэд дүн шинжилгээ хийж байна

2022-07-27,   347

            Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрөөс мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шалгарч санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслүүдэд дүн шинжилгээ хийж эхэллээ.

          Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн найман гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав. Ингэснээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гадаадын иргэн харьяатын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж АТГ-аас мэдээллээ.

 

АТГ: Мал аж ахуй, газар тариалангийн салбарт шалгарсан төслүүдэд дүн шинжилгээ хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188