• Өнөөдөр 2025-08-15

ЗӨСҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН: Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илрээгүй

2022-07-27,   450

         Манай орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг. Үндсэн агуулагч амьтан нь тарвага юм. Дөрөвдүгээр сараас идэвхжин, найм, есдүгээр сараас идэвхжлийн оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог улирлын шинж чанартай өвчин гэж судлаачид үздэг. Өртөмхий бүлэг нь голомтот нутгийн хүн ам, тарвага агнах сонирхолтой иргэд, тарвага, тарваганы түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар борлуулдаг иргэд хамаардаг байна. 
 
        Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс тус өвчний тархалтын талаар тодруулахад “Өчигдөр буюу долдугаар сарын 26-ний өдөр Ховд аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн. Гэвч тарваган тахал биш болох нь тогтоогдсон. Бусад аймагт одоогоор илрээгүй байна” гэв. 
 

ЗӨСҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН: Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илрээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188