Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын дэд хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан юм.
Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот байгуулах асуудлыг 1996 оноос хөндөж эхэлсэн бөгөөд “Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг гурван парламент дамжин хэлэлцэж, нийт зургаан тогтоол баталсан байдаг.
Мөн энэ бодлогыг үргэлжлүүлэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна” гэж заасан.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн зургаадугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогийн байдлаар шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил явагдаж байна.
Ажлын хэсгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологийн болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хаягдсаар ирсэн байна. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр ашиглах, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн онцлоод Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.
Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын ажлын хэсэг болон Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч тэргүүтэй археологич, судлаачидтай ирэх долоо хоногт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ажиллана
| Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүс байгуулах газрыг сонгоно |
|
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |