2022 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй, сэрүүвтэр байна/
Хур тунадас: 25-нд нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийд хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗӨВЛӨМЖ
Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх ба Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороотой байна |
|