• Өнөөдөр 2025-05-25

ОБЕГ: Аврагчид үерийн усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2022-07-26,   511

      Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.

    Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг агаарын байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Алба

ОБЕГ: Аврагчид үерийн усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188