• Өнөөдөр 2025-05-25

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагтад зохион байгуулагдана

2022-07-26,   679

    "Даншиг наадам Хүрээ цам 2022" шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. 

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм. 

    Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг тус наадмыг энэ жил илүү өргөн хүрээнд буюу Хүй долоон худагт тэмдэглэхээр болсон байна. Даншиг наадмаар морины уралдаан, бөхийн барилдаан, урлагийн тоглолтуудыг зохион байгуулах аж.
 

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагтад зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188