Нүүдэлчин монголчуудын түүх, хэл, соёл, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг идэвхжүүлэх хүүхэд, залуучуудад ёс уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, ардын авьяастнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлал болгон зохион байгуулах зорилготой “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” баярын арга хэмжээ өнөөдөр аймгийн Толбо сумын Толбо нуурын хөвөөнд эхэллээ.
Энэхүү Толбо нуурын хөвөөнөө эхэлж буй “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачлан, “Урианхас өв соёлын нийгэмлэг” ТББ болон “Монгол Тувагийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ- уудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын яам бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байгаа юм.
Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам, Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг дарга болон төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
.jpg)
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Урианхай, Тува түмний соёлын өдөрт хуран цугларсан олон түмэнд “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, манай улсын Урианхай түмэн нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг бөгөөд гарал үүслийн хувьд Монгол Угсаатан дотроос одоогийн нэрээр тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Тодруулбал Чингис хааны өрлөг жанжин болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд билээ. Мөн Монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны нэг нь түрэг хэлт Алтайн тувачууд юм. Эдүгээ тувачууд хэмээх ард түмэн түүхэн хувь заяаны эрхээр Монгол Улс болон ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад харьяалагдаж байна. Манай улсад Тува түмэн маань Ховд аймгийн Буянт сум, Төв аймгийн Заамар сум, Дарханы Орхон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Улаанбаатар хотод хэсэг бүлгээрээ тархан суурьшиж байгаа ба тэр дундаа манай Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд олноороо ажиллаж амьдарч байна.Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусаж алга болоход дан ганц үндэстэн ястан гэлтгүй хүн төрөлхтнийг хэрхэн амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, биет болон биет бус өв, олдворууд нотолдог. Бид цаашид үр хойчдоо, одоо цаг үедээ өвлүүлж, соёлын өв чигээр нь авч үлдэхэд төр засгийн төвшний бодлого болгож холбогдох яам, хэлтэс, холбоотой хамтран ажиллах зорилт тавин ажиллах болно.” хэмээн онцолсон юм.
Нээлтийн концертын үеэр дээрх угсаатнуудын язгуур өв соёл, зан заншил, уламжлалыг харуулсан үзүүлбэр тоглолтуудыг үзүүлсэн юм. Үүнээс гадна Урианхайчууд газар ус, тэнгэр шүтэх, овоо тахих уламжлалыг ч үзүүллээ. Магтаалч, бий бийлээчид, цуурчийн өвөрмөц уран бүтээлүүдээ өргөн барилаа.
Зохион байгуулагдаж буй “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийн бас нэг онцлог нь баяр наадамд хүрэлцэн ирсэн зочид гийчид Монгол, Тува, Өвөрмонгол, ШУӨЗО-ны урианхайчуудын хэл аялгуу, хувцас хэрэглэл, өв соёлыг бодитоор үзэж сонирхох боломж олгосон явдал байлаа. Баяр наадамд манай аймгийн уугуул иргэдээс гадна Ховд, Говь-Алтай, Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт хот, Налайх, Тувагийн БНУ-ыэ өвлөн уламжлагчид, Өвөрмонгол, ШУӨЗО-ны алтайн урианхайчууд олноор хүрэлцэн ирж оролцов.
Мөн язгуур урлагийн аман билгийн тууль, ерөөл магтаал, хөгжим, шоо яриа, дуу болон эрт цагаас уламжлагдан ирсэн нэн ховордсон хуучны тоглоом наадгайн тэмцээн ч эдгээр өдрүүд зохион байгуулагдах юм байна.
| “УРИАНХАЙ, ТУВА ТҮМНИЙ СОЁЛЫН ӨВИЙН ӨДРҮҮД” ТОЛБО НУУРЫН ХӨВӨӨНД ЭХЭЛЛЭЭ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |