Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын дагуу шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын дагуу “Шунхлай”, “Тэс петролиум”, “Жаст”, “Синчи ойл”, “М-Ойл” зэрэг компаниас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайгаа албан бичгээр хариу ирүүллээ.
Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид ШТС-уудаа мерник буюу хэмжилтийн саваар бүрэн хангаж, дутуу шахалттай холбоотой гаргасан иргэний гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжоор хангаж байгаа. Мөн дотоод хяналтаа сайжруулж, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх болсон талаараа албан бичигтээ дурдсан байна.
Иргэн танд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгаарай.
| ШӨХТГ: Шатахууны дутуу шахалттай холбоотой гомдлыг газар дээр нь шийдэх боломжтой |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |