• Өнөөдөр 2025-05-25

Түлшний үйлдвэрлэлийг ирэх сарын 1-нээс хэвийн горимд оруулах үүрэг өгчээ

2022-07-26,   298

      БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түлшний үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.

      Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулаад буй. Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.

         Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөл Налайх дүүрэгт ажилласан байна.
 

Түлшний үйлдвэрлэлийг ирэх сарын 1-нээс хэвийн горимд оруулах үүрэг өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188