• Өнөөдөр 2025-05-25

Унадаг дугуй хулгайлсан хүүхдүүдийг хайж байна

2022-07-26,   395

 
       Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Байрны гаднаас унадаг дугуй алдчихлаа” гэх мэдээлэл бүртгэгджээ.
 
       Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 31 настай эрэгтэй Э -ийн унадаг дугуйг 19 настай эрэгтэй О, Б нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
     Иймд иргэдийг гудамж талбай, олон нийтийн газар аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд хөрөнгөдөө сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Унадаг дугуй хулгайлсан хүүхдүүдийг хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188