• Өнөөдөр 2025-05-25

Монголын Зэвсэгт хүчний баг, тамирчид “Цэргийн ралли” тэмцээнд хоёр дахь удаагаа өрсөлдөнө

2022-07-25,   608

      ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд уг наадмын хүрээнд явагддаг "Танкийн биатлон", "Цэргийн ралли", "Мэргэн буудагчийн зааг", "Цэргийн хээрийн гал тогоо" "Инженерийн томьёолол" зэрэг олон улсын уралдаан тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид амжилттай оролцсоор ирсэн юм.
 
         Дээрх наадмын хүрээнд явагддаг “Цэргийн ралли-2022” олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцохоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд бэлтгэлээ хангаж байна.
 
        Өнгөрсөн жилийн хувьд, найман улс оролцсон дээрх тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн бахархам амжилтыг гаргасан билээ.
 
    "Цэргийн ралли-2022" тэмцээний нэгдүгээр шат буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом хотын нутагт наймдугаар сарын 15-ны өдөр явагдаж эхлэх ба хоёрдугаар шат буюу “Нэхэн хөөх уралдаан”, гуравдугаар шат буюу “Багийн уралдаан”, дөрөвдүгээр шат ба “Буудлага”-ын тэмцээнүүд нь ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотноо наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд хоёр улс дамжин зохион байгуулагдана.
 
    Эл тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан зэрэг орны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.  Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Зэвсэгт хүчний 011, 089, 186 дугаар ангиас шалгарсан шилдэг офицер, ахлагч нараас бүрдсэн бөгөөд баг, тамирчдын бэлтгэл эрчимтэй явагдаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Монголын Зэвсэгт хүчний баг, тамирчид “Цэргийн ралли” тэмцээнд хоёр дахь удаагаа өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188