• Өнөөдөр 2025-05-25

Т.ТӨМӨРТӨМӨӨ: Энэ жил шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ

2022-07-25,   295

        БОАЖ-н сайд Б.Батэрдэнэ, Нийслэлийн засаг даргын орлогч Т.Төмөртөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван Толгой Түлш ХХК-н Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбайд 7000 орчим тонн түлш нөөцлөөд байна.
 
 
      Энэ үеэр Б.Батэрдэнэ өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдалуудыг гаргаж болохгүй. Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Мөн үйлдвэрийн орчны асуудлыг сайжруулах үүднээс зүлэгжүүлэх, мод тарих ажлуудыг эхлүүлсэн байна. Улам сайжруулах хэрэгтэй. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний асуудлыг сайжруулах түүнтэй холбогдолтой худалдан авалт зэргийг шуурхайлах хэрэгтэйг анхааруулсан.
 
   Харин Т.Төмөртөмөө энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан. Энэ жил өндөрлөг газар дахь борлуулалтын цэгүүдийн тоог нэмж ажиллуулна.

Т.ТӨМӨРТӨМӨӨ: Энэ жил шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188