• Өнөөдөр 2025-05-24

Миат компани ачаа тээврийн В757-200F маркийн агаарын хөлөг хүлээн авчээ

2022-07-24,   515

     МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах ачаа тээврийн зориулалттай В757-200F маркийн агаарын хөлгөө өнөөдөр хүлээн авчээ. Ачаа тээврийн агаарын хөлөгтэй болсноор нэгэн шинэ боломж, шинэ зах зээлийг нээж өгч байна хэмээн мэдээллээ.
 
    Тус компани энэ сарын эхээр АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулан B767-300ER агаарын хөлгийг өөрийн өмчийн болгосон билээ. Мөн долдугаар сарын 10-наас хоёр сарын хугацаатайгаар Малайзын AirAsia компанийн А330-300 агаарын хөлгийг түрээсээр аваад байгаа юм.

Миат компани ачаа тээврийн В757-200F маркийн агаарын хөлөг хүлээн авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188