• Өнөөдөр 2025-05-24

Улаанбаатар MMC Энержи баг Лузанны Их дуулгын эрх авлаа

2022-07-24,   301

Хорват улсын Липик хотноо болсон ФИБА 3х3 Дэлхийн гранприд Монголын Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцлоо.

Хасагдах шатанд Токио 2020 Олимпийн аварга Латвийн Рига багийг 21:15 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан. Монголын баг Латвийн багийг Олимпийн аварга болсноос хойш хоёр дахь удаагаа хожлоо.

  Улмаар Semi Final-д Сербийн Лиман багтай таарч 10:18 харьцаатай хожигдож Дэлхийн гранпригийн гуравдугаар байранд шалгарч наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарийн Лузанн хотод болох ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын эрх авлаа.


Улаанбаатар MMC Энержи баг Лузанны Их дуулгын эрх авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188