• Өнөөдөр 2025-05-24

ХӨСҮТ: Хүн амын 24.5 хувь коронавирусийн давтан халдвар авсан

2022-07-23,   320

            ХӨСҮТ-өөс өчигдөр коронавируст халдварын цаашдын нөхцөл байдалд хийсэн тооцооллын талаар болон одоогийн тоон мэдээллийг нэгтгэн танилцуулсан билээ.
 
        Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "Ковидын халдвар давтан авч буй тохиолдлуудыг судалж байгаа. 24.5 хувь нь давтан халдвар авсан байна. Давтан халдвар халдвар авч буй тохиолдлын хоорондын хугацаа 190 гаруй хоног буюу 6 сар байна.
 
Өдөр бүрийн батлагдсан тохиолдлуудад тандалт судалгааг хийж байна. 3-4 долоо хоногийн турш халдварын тохиолдлын тоо өндөр бүртгэгдэх хандлагатай байгаа. Тиймээс энэ үед мэргэжлийн төв байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг иргэд олон нийт дагаж мөрдөх хэрэгтэй байна" гэв.

ХӨСҮТ: Хүн амын 24.5 хувь коронавирусийн давтан халдвар авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188