• Өнөөдөр 2025-05-24

БҮЛЭГЛЭН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ 44 ХУВИАР ӨСЖЭЭ

2022-07-22,   307

            Үндэсний статистикийн хорооноос гэмт хэргийн өсөлт, бууралтын мэдээллийг гаргажээ. Тодруулбал, оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэрэг 20125 болж, өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 өссөн байна.
 
     Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1 хувиар тус тус өсчээ.

БҮЛЭГЛЭН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ 44 ХУВИАР ӨСЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188