Энэ сарын 18-22-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 858 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 567 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 19, нийт 31 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүн амиа алдсан байна.
Тухайлбал, Нийслэлд явган зорчигч мөргөсөн хоёр осол бүртгэгдэж таван хүн гэмтсэн, автомашин мөргөлдсөн зургаан осол бүртгэгдэж долоон хүн бэртсэн байна. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн дөрвөн осол бүртгэгдэж гурван хүн гэмтэж нэг хүн нас барсан, автомашин онхолдсон долоо осол бүртгэгдэж таван хүн гэмтэж дөрвөн хүн нас барсан, автомашин мөргөлдсөн зургаан осол бүртгэгдэж 11 хүн гэмтсэн бол бусдыг дайрсан нэг осол бүртгэгдэж нэг хүн нас баржээ.
Түүнчлэн дээрх осол хэргээс гурван осолд хүүхэд өртсөн бөгөөд нэг нь явган зорчигч, хоёр нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ. Замын хөдөлгөөний холбогдох дүрэм журамд Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдээ буруу тээвэрлэснээс 1-9 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 301, орон нутагт 106 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
| ТЦА: Тээврийн хэрэгслийн буруу тээвэрлэлтээс үүдэн хоёр хүүхэд гэмтсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |