• Өнөөдөр 2025-07-08

Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар болжээ

2022-07-22,   508

             Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Эдгээрээс цэцэрлэгийн насны 178 хүүхэд байгаа аж. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ. Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлжээ. Харин өнөөдөр ажлын хэсэг ажиллах үеэр нэмж 100 хүүхдийн байр гаргахаар боллоо. Энэ сул орон зайд БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэх аж.
Ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар:
  • Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ
  • Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
  • Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
  • Шинээр ажлын байр бий болно
  • Ажлын цаг ашиглалт сайжирна
  • Замын түгжрэл, стрессийг бууруулна
  • Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2000 орчим хүүхдийг хамруулж байна.
 

Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188