• Өнөөдөр 2025-05-24

ХӨСҮТ: Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгүүд

2022-07-22,   396

    Манай улсад сүүлийн өдрүүдэд коронавирусын тохиолдол нэмэгдсээр байна. Иймд иргэд амны хаалтаа зүүх, зай барих, гэрийн болон албан байгууллагууд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг зөвлөлөө.

ХӨСҮТ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх: Өнөөдрийн байдлаар 328 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

  • Хүндэвтэр-234
  • Хүнд-46
  • Маш хүнд-6

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд хоолой өвдөх, хуурай ханиалгалт их байх, халуурах, үе мөч өвдөх зовуурь түгээмэл илэрч байна.

Тандалт судалгааны албанаас хийгдсэн хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг авч үзвэл:

  • хоолой өвдөх 58%
  • хуурай ханиалгах 56.3%
  • толгой өвдөх 41.8%,
  • хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4%-д нь илэрсэн.

Бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6%-д нь илэрч байна.

 


ХӨСҮТ: Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188