• Өнөөдөр 2025-05-24

ОБЕГ: Гэнэтийн үер ус, салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2022-07-22,   436

                            Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр урьд шөнө төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон.Борооны улмаас бүх гол, мөрний усны түвшин арван см-ээр нэмэгдэх тооцоолол гарсан байна.

Иймд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн,
  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын  усны түвшин буураагүй байгаа үед голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 

ОБЕГ: Гэнэтийн үер ус, салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188