• Өнөөдөр 2025-07-08

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сард болно

2022-07-22,   427

         “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор ЗБХ-ны дэргэд олимп, спорт, хотын гэсэн гурван дэд хороо болон зөвлөх, хянах чиг үүрэг бүхий баг бүрэлдэхүүнийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

    Үүний дагуу Олимп дэд хороо өчигдөр Олимпик хауст хуралдаж наадамд оролцогчдын бүртгэл мэдээлэл, гадаад харилцаа, протокол, маркетинг, хамтын ажиллагаа болон спортын шүүлт, мэдээлэл технологийн чиглэлээр хийгдэх Олимп дэд хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

       2023 оны наймдугаар сард болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам Олимпын наадмын үзэл санааг хүндэтгэн дээдэлж, оролцогч орнуудын онцлог шинж чанарыг шингээн тамирчдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн оролцохыг уриалж буй бөгөөд энэхүү наадамд баг тамирчид хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, сагсан бөмбөг /3x3, 5x5/, бокс, хөлбөмбөг, волейбол, и-спорт, таеквондо, ширээний теннис, чөлөөт бөх ,жүдо бөхийн төрлөөр өрсөлдөх юм байна.
 

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сард болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188