Төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна. Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5 хувиар нэмэгдсэн, орос сонгино 5.1 хувиар, монгол лууван дунджаар 14.8 хувиар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45 хувиар, хүрэн манжин 21.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Өнөөдөр "Барс" захад найман тн төмс бууж Улаанбаатар хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж "Номин" хоёр кг нь 8198 төгрөг, И-Март нэг кг нь 1880 төгрөг, "Барс" кг нь 4500, бөөн 3500 төгрөг, "Хүчит шонхор" 4000-4500 төгрөг, "Алтжин бөмбөгөр" 4500-5000 төгрөг, "Амгалан" 4500 төгрөгөөр худалдаалж байна.
Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-аас Ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна.
Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30 хувь болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсч байна.
Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, долдугаар сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна
| ШӨХТГ: Төмсний үнийн өсөлт нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |