• Өнөөдөр 2025-05-23

БШУЯ: Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус 5000 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна

2022-07-21,   289

             Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байдаг. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.

        Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалтыг амжилттай хийгээд байна. Үлдэж байгаа 12 мянган хүүхдийг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллажээ. Баянзүрх дүүрэг 480 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд амьдардгаас 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа  арав орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байна.

            Тус дүүргийн тухайд Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсэж байгаа юм. Эцэг эх, асран хамгаалагчид хариуцлагатай байж хаягийн бүртгэлээ хийлгэх шаардлагатай байна. Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус цэцэрлэгийн насны 5000 орчим хүүхэд байна. Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгт хамруулах зарчим баримтлах талаар БШУЯ-наас мэдээллээ.

БШУЯ: Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус 5000 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188