Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн долдугаар сарын 08-18-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Шадар сайдад танилцууллаа.
Сүүлийн таван жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. Иймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.
Тухайлбал, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран:
• Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, үер усны ослоос сэргийлэх нөлөөллийн ажлуудыг бүх талын оролцоотой тогтмол зохион байгуулах;
Мэргэжлийн хяналтын газартай хамтран:
•Гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг хөвөгч хэрэгсэл, аврах хантааз, завь зэрэг бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх, худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэд олон нийтэд тэдгээрийн зориулалт, ангилал, хүчин чадал, ашиглах заавар, зөвлөмж зэргийг дагалдуулж, тодорхой тайлбарлан худалдаалж байгаа эсэхэд хяналт тавьж, хариуцлагажуулах;
Стандарт, хэмжилзүйн газартай хамтран:
• Бага оврын завь, хөвөгч хэрэгслийн ангилал, зориулалт, хэмжээ, аюулгүй байдал, ашиглалтын байдлыг заасан дүрэм, журам, стандартыг шинэчлэн батлуулах, одоо байгаа стандартыг мөрдүүлж хэвшүүлэх;
Гамшиг судлалын хүрээлэн, Бүх шатны боловсролын байгууллагатай хамтран:
• Усны ослын тохиолдлыг бууруулахад хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, үер усны гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадвар, дадлыг хэвшүүлэхэд бүх шатны сургалтын байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажил зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган танилцуулахыг даалгалаа.
| Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллалаа |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |