Шар хуайс нь манай орны Хөвсгөл, Хангайн өндөр уулын ам хавцалд зэрлэгээр ургадаг. Шар хуайс үрээр маш сайн ургадаг олон наст, 2-5 метр өндөр ургадаг модлог сөөгөн, балт ургамал юм. Иш нь ногоондуу туяатай, шаргалдуу холтостой, 4-7 хос навчинцраас бүрдэх нийлмэл навчистай байдаг.
Түүж авсан үрийг ихэвчлэн дөрөрдүгээр сарын сүүлийн 10-наас тавдугаар сарын эхний 10 хоногт багтаан тарина. Тарилтын өмнө буцалсан халуун усанд хийж 10-12 цаг дэвтээн хөөлгөнө. Үрийг 1-1.5 см хүртэл гүнд суулгах хэрэгтэй байдаг.
| Шар хуайсны үрийг наймдугаар сард түүнэ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |