Бидний дунд эгэл даруухан амьдарч яваа ч эгэлгүй баатарлаг үйлс бүтээсэн онцгой байдлын гал сөнөөгч залууг монголчууд андахгүй таних билээ. Тэртээ жилийн намар хээрийн түймэр унтраахаар яваад журмын гурван нөхрөө алдаж, өөрөө үхлийн ирмэгт тулаад буцсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Болорсүхийн байгуулсан гавьяа, эр зориг, тэсвэр хатуужил нь дэндүү бахдам гайхамшигтай.
Гал сөнөөгч баатарлаг хүүгээ онцгой байдлын албаныхан ч бүх талаар дэмжиж, өдгөө хэцүү бэрхийг ардаа орхин босож, бүр ажил төрлөө гүйцэтгэж, мөрдэс нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн гялалзаж явна.
(1).jpg)
Хамгийн сайхан мэдээ нь эрхэм ахлах ахлагчийн гэргий А.Цэвэлмаа сурын харваагаар хичээллэдэг Дорнод аймгийнхаа мэргэн бүсгүй бөгөөд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байр эзлэн “Улсын тод харваач” цол хүртсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч баатарлаг гал сөнөөгч хүүгийнхээ гэргийд цолны тэмдэг, батламжийг нь гардуулан өгч “Үлгэр жишээ шилдэг гэр бүлдээ баярлалаа” хэмээн талархал дэвшүүлжээ.Хатуу бэрхийг хамтдаа туулан, амжилт гаргаж яваа өнөр бүлийн эзэд болсон та хоёроороо монголчууд бид бахархаж байна. Аз жаргалаар цалгиж, амьдралынх нь зам зурайж байг ээ.
| БААТАРЛАГ ГАЛ СӨНӨӨГЧИЙН ГЭРГИЙ УЛСЫН ТОД ХАРВААЧ БОЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |