Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 29 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.
Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 47 төрлийн ажил хийхээс гүйцэтгэл 45 хувьтай байна. Мөн нийслэлийн хэмжээнд 1551 төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилт 87 хувьтай байгаа юм.Түүнчлэн барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сургалт, мэдэгдэл, зөвлөмж, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг өгсний дагуу 17.392 нүхэн жорлон, 10.173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянга ам метр орчим талбайд ариутгал хийсэн байна.Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 385 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 116 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
| Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |