Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт зохион байгуулж байна.
Майхант чуулганд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 550 гаруй хүүхэд оролцож байгаа юм. Чуулганы үеэр оролцогч хүүхдүүд Монголын хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дүрмийг хэлэлцэн батлах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үзэл бодлоо илэрхийлж, саналаа өгөхөөс гадна “Найрамдлын илгээлт-2022” хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих уриалгыг боловсруулна.
Мөн Хүүхдийн элчийн журам, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколийн хэрэгжилт болон Хүүхдийн оролцоог дэмжих арга зүйн сургалтыг хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд, газар, хэлтсиин дарга нарыг оролцуулан зохион байгуулж байна.
Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм
| Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |