Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэрэг 20125 болж, өмнөх оны энэ үеэс 9350 (89,9%)-аар өссөн талаар мэдээллэв.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд:
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%),
• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
• Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар,
• эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар,
• хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
• согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар,
• бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
• мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.
| ҮСХ:Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 82.8 хувиар өсжээ |
|